Тахарын алба гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх тусгай өрөөг шүүх дээр байгууллаа. Дүүргийн эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхэд байгуулсан энэ өрөөнд мэргэжлийн баг ажиллаж, хохирогчийг хамгаалах юм. Гэрч, хохирогчид ихэнхдээ сэтгэл зүйн хувьд айдас, дарамтад байдаг. Тиймээс олон улсын сандартад нийцсэн хамгаалах өрөөг шүүх байгууллагад нээсэн байна. Уг өрөөг гэрч, хохирогчид шүүн таслах үйл ажиллагааны явцад аюулгүй байдлаа хамгаалуулах, хууль эрх зүй, сэтгэл зүй болон эрүүл мэндийн туслалцаа авахад зориулан байгуулжээ.
Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноров ярилаа. Тус газар шүүх хурлын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй. Цаашид орон нутгийн шүүх байгууллагад гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх тусгай өрөөг байгуулна гэдгийг Тахарын ерөнхий газраас мэдээллээ.
| Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөөг нээлээ | ||
| Үзсэн: 1960 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.