Шууд Chart

Газар өмчлүүлэх ажлыг дахин явуулна

2014-10-07 14:34:45

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газрыг нь цахимаар өмчлүүлэх ажил  өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Ингэснээр эхний ээлжийн таван байршилд 15 мянган иргэн газар өмчлөх эрхтэй болсон юм. 

Газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн дөрвөн мянга гаруй нь хуульд заасан хугацааны дагуу тухайн дүүрэгтээ хандаагүй учраас газар өмчлөх эрх нь цуцлагдсан байна. Тиймээс тэдний оронд дараагийн ээлжийн иргэдийг сонгон шалгаруулна гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэллээ.  

Өнөөдрийн байдлаар дараагийн ээлжийн сонгон шалгаруулалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч ойрын өдрүүдэд хугацааг товлож олон нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ. 

Газар өмчлүүлэх ажлыг дахин явуулна  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй