Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Мустанг маркийн мотоциклийг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баян-Өлгий аймгийн засаг даргын А/797 тоот захирамжийн дагуу мотоциклийг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.
Нийслэлийн засаг даргын А/1453 тоот захирамжийн дагуу мотоцикл, скүүтэр, мопед, цахилгаан дугуйг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх;
Замын хөдөлгөөний дүрэм болон хууль захирамжийг зөрчихгүй байх;
Явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
| Явган зорчигчийг мөргөж гэмтээжээ | ||
| Үзсэн: 111 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.