Шууд Chart

Улаанбаатарын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд 8-9 хэсэгт хуваан засварлана

2026-03-20 14:16:50

Улаанбаатар хотын 372 км үргэлжлэх төв магистралийн 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангана. 

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Энэ жилийн тухайд манай байгууллагын зүгээс нийт 10 байршилд 1.2 км дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилж солино. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 3, 4-р хорооллын И-Март худалдааны төвийн зүүн урд талд 2Ф400 мм, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Толгойтын эцсийн буудал орчимд 2Ф500/400 мм голчтой шугамыг шинээр татах юм” гэв. 

Түүнчлэн Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөлтэй холбогдуулан 10а магистраль 2Ф1000мм, 11аб магистраль 2Ф1200мм голчтой шугамыг шинэчилнэ. Уг бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.


Улаанбаатарын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд 8-9 хэсэгт хуваан засварлана  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй