Шууд Chart

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

2014-10-07 14:54:43

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хоёрдугаар нээлттэй хэлэлцүүлэг маргааш 10:00 цагаас Мэдээллийн технологийн үндэсний паркийн "Компьютер вишн лаборатори"  танхимд болно. 

Уг хуулийн анхны хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д болж байсан юм.

Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөжээ. 
 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй