Шууд Chart

Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв

2026-03-20 16:19:19

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзав.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохиролцов.

Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, Хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэх, "Хавдар судлалын үндэсний төвийн II"- ийн хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилт зэрэг чухал чиглэлүүдэд хамтран ажиллахаар тогтлоо.

Уулзалтын дараагаар Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Тохиролцоонд гарын үсэг зурж баталгаажуулав.

Тохиролцоогоор, Монгол Улсад оношлогдож, эмчлэх боломжгүй өвчний үед БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь чадавхжуулах зэрэг чухал асуудлыг шийдвэрлэнэ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монгол Улс, БНСУ-тай Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааг шинэчлэв   
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй