Шууд Chart

Допингийн хэрэглээний эсрэг цахим хуудас нээгдлээ

2014-10-07 15:12:21

Тамирчид багш дасгалжуулагчид Допингийн тухай нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Тодруулбал, “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд”  төслийн хүрээнд Допингийн талаарх бүхийл цогц мэдээллийг агуулсан www.antidoping.mn  цахим хуудас монгол хэлээр ашиглалтад оржээ.
 
Энэ цахим хуудаснаас тамирчид болон дасгалжуулагчид ямар, ямар эм тариа хэрэглэсэн тохиолдолд допинг болох, мөн тамирчид бэртэл гэмтлийн  дараагаар ямар эм тариа хэрэглэж болох, болохгүй  гээд олон цогц мэдээллийг нэг дороос авах юм байна.
 
www.antidoping.mn  хуудсыг ашиглалтад оруулснаар  тамирчид, дасгалжуулагчид, спортын сэтгүүлч, эмч нар монгол хэлээрээ үнэн зөв ойлголт авах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой гэдгийг төслийн зөвлөх н.Цогтсайхан хэллээ.
 
Мөн энэ цахим хуудсанд Дэлхийн допингийн эсрэг дүрэм, допингийн хор хөнөөл, допинг хэрэглэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай бүх мэдээллийг багтаажээ.  

 


Допингийн хэрэглээний эсрэг цахим хуудас нээгдлээ  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй