"Хурд" агентлаг аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийн явцаас цуврал мэдээллүүдийг хүргэсээр байгаа. Энэ удаад Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг тодруулжээ.
Тус аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ дууссан гэж аймгийн удирдлагууд хэлж байна. Тодруулбал, 350 мянган толгой малдаа тэжээлийн нөөц бэлтгэж, 20 мянган тонн улаан буудай бэлтгэхээс тариа хураалт дууссан байна.
Мөн Орхон сумандаа 10 мянган тонн төмс, хүнсний ногоо тариалж аймгийнхаа хэрэгцээг хангахаар ургац арвинтай байлаа гэж
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Г.Эрдэнэбат ярьж байна. Хамгийн гол нь эрчим хүчний бэлтгэлээ сайн базаасан гэдгээ онцлолоо.
| Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ | ||
| Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.