2026 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас: 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Увс нуурын хотгороор, 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон баруун аймгуудын хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24, 30-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас, 28-29-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
| Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.