Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-аас батлан гаргадаг Конвенцын Хавсралт 3 /Олон улсын агаарын навигацийн цаг уурын үйлчилгээ/ дахь олон улсын стандарт болон практик зөвлөмжүүдэд нийцүүлэн урьдчилсан мэдээнд ашигладаг кодыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар шинэчлэн баталлаа.
Энэхүү баримт бичгийг анх 1996 онд баталснаас хойш 2008 (Анхны хэвлэл), 2010 (2 дугаар хэвлэл), 2019 (3 дүгээр хэвлэл) онуудад тухай бүр шинэчлэн баталж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ баримт бичигт нийтдээ 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Нисэхийн цаг уурын кодын заавар (Manual on Aviation Meteorological Codes) нь агаарын навигацид зориулан үзүүлэх нисэхийн цаг уурын үйлчилгээг Дэлхийн Цаг Уурын Байгууллагын цуврал №306 ᠌“Кодын гарын авлага”, №782 “Аэродромын урьдчилсан болон бодит мэдээ-2025”, Боть I.1, Хавсралт 2 “Техникийн зохицуулалт, стандарт” болон практик зөвлөмжид нийцүүлэх, дагаж мөрдөхөд чухал ач холбогдолтой баримт бичиг юм.
Ингэснээр Монгол Улсын нисэхийн цаг уурын үйлчилгээ олон улсын стандарттай бүрэн нийцэж байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
| Нисэхийн цаг уурын кодын зааврыг шинэчлэн баталлаа | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.