Шууд Chart

Европын Холбооны Зөвлөл “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ пакт”-ыг баталлаа

2026-03-24 13:01:01

Европын Холбооны Зөвлөл “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай пакт”-ыг баталж, 2020 оноос хойш үргэлжилсэн хууль тогтоох үйл явцыг эцэслэлээ.

Энэхүү пакт нь Европын Холбооны гишүүн орнуудын дунд үр ашигтай, тэнцвэртэй байдлыг бий болгох замаар цагаачлал, шилжилт хөдөлгөөний тогтолцоог шинэчлэх зорилготой бөгөөд 2026 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжих юм.

Пактад Европын Холбооны гишүүн орнууд шилжилт хөдөлгөөний талбарт үүсэж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, хариуцлагыг хуваалцах үүргийг тусгаж, орогнол хүсэгчдийг шалгах, хүсэлт шийдвэрлэх үйл явцыг шуурхай зохион байгуулах, хууль бус цагаачдыг түргэвчилсэн журмаар албадан гаргах боломжийг нэмэгдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тус тус заасан байна.

Үүний зэрэгцээ “Аюулгүй гуравдагч улс” ойлголтыг өргөжүүлж, тодорхой нөхцөлд цагаачдыг Европын Холбооны гаднах улс руу шилжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд хууль бус шилжилт хөдөлгөөнийг бууруулах зорилгоор дамжин өнгөрөх орнуудтай түншлэлийг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Тус пактад цагаачдыг хүлээн авах нөхцөлийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах заалтуудыг тусгасан хэдий ч орогнол хүсэгчдийг албадан гаргах чиглэлд голлон төвлөрч буй явдал нь АНУ-ын адилаар асуудал дагуулах эрсдэлтэй хэмээн шүүмжлэгчдийн зүгээс үзэж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Европын Холбооны Зөвлөл “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай шинэ пакт”-ыг баталлаа  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй