Улсын хэмжээнд өнөөдөр 12:00 цагийн байдлаар ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Үүнд:
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд бүртгэгдсэн ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн , 2 автомашинтайгаар ажиллаж байна.
????Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн "Дэнж" гэдэг газар өчигдөр /2026.03.23/ 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний газрын алба хаагчид болон Дөргөн, Чандмань сумын мэргэжлийн ангийн нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байна.
????Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр /2026.03.24/ 11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 24-ний байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу 6 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн бөгөөд түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлттэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Ой, хээрийн 3 гал түймрийг унтраахаар ажиллаж байна | ||
| Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.