Шууд Chart

Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

2026-03-25 08:59:46

Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06  дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.

Хаврын ой, хээрийн гал түймрийн аюулын үнэлгээгээр нийт нутгийн 0.47 хувь маш их, 3.06 хувь  их, 8.07 хувь  дунд аюулын түвшинд байна. 

Иймд: Иргэн та  ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх

 Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.


Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй