Шууд Chart

Хоёр орны аврагчид 20-27 метрийн гүнд шумбалт хийж, харилцан туршлага солилцлоо

2026-03-25 12:10:45

ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулсан хоёр улсын аврагчдын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, харилцан туршлага солилцлоо. 

Сургалтаар хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх, даралт тэнцүүлэгч аппарат буюу гидроаккумуляторт алба хаагчдыг бэлтгэж, нээлттэй амьсгалын аппарат ашиглан 30м хүртэл гүнд шумбалт хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Мөн алба хаагчид  Байгаль нуурт 20-27 метрийн гүний шумбалт хийж,  хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх дадлага эзэмшлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хоёр орны аврагчид 20-27 метрийн гүнд шумбалт хийж, харилцан туршлага солилцлоо  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй