Төв аймаг дахь политехник коллеж санаачлан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагчдын дунд Монголын түүхийн хичээлээр анхдугаар олимпиадыг зохион байгууллаа.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш суралцагчдын монголын түүх хичээлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эх түүхээрээ бахархах, эрхэмлэн дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Монгол үндэстний тусгаар тогтнол, оршихуйн дархлаа болсон эх түүхээ шимтэн судалж, өвөг дээдсийн үлдээсэн төрт ёсны уламжлалыг оюун ухаандаа нээн илрүүлэх боломжийг олгож буй ач холбогдолтой болохыг оролцогч, зохион байгуулагчид онцолж байна.

Олимпиадын даалгаврыг боловсруулж, шүүгчээр дараах багш нар ажиллалаа.
Ерөнхий шүүгчээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш дэд профессор Н.Алтантөгс, шүүгчээр Төв аймгийн Боловсролын газрын мэргэжлийн болон техникийн боловсрол, их дээд сургууль хариуцсан ахлах арга зүйч З.Хүүлээхан, Төв аймгийн Боловсролын газрын түүх-нийгмийн ухааны боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Цэдэндорж нар гүйцэтгэлээ.
Олимпиадад 20 мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын 25 багш, 45 суралцагч оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж, дараах амжилтыг гаргажээ.
Багшийн төрөлд:
- I байр - Техник технологийн политехник коллежийн багш Г.Туул,
- II байр – Улаангом политехник коллежийн багш Д.Нямдаваа,
- Төв аймаг дахь политехник коллежийн багш Э.Золбаяр нар,
- Техник технологийн политехник коллежийн багш Ж.Анхбаяр,
- III байр - Баянхонгор политехник коллежийн багш Б.Балжинням,
Улаангом политехник коллежийн багш Ц.Отгонтуяа, IV байр - Барилгын политехник коллежийн багш М.Биндэрьяа, Хангай МБС-ын багш Ц.Цогт-Эрдэнэ,
Суралцагчдын төрөлд:
- I байр - Баянхонгор политехник коллежийн суралцагч Б.Өсөх-Ирээдүй
- II байр - Техник технологи политехник коллежийн суралцагч С.Амгалантамир
- III байр - Төв аймаг дахь политехник коллежийн суралцагч Ц.Баасанцэрэн
- IV байр - Орхон аймаг дахь политехник коллежийн багш Б.Болор-Эрдэнэ нар шалгарчээ.
| Мэргэжлийн болон техникийн боловсролын багш, суралцагчдын дунд анх удаа монголын түүхийн олимпиад зохион байгуулжээ | ||
| Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.