Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан.
Тус Зөвлөлийг ахалж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.
Төлөвлөгөөнд,
-Төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт;
-Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх;
-Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах;
-Түлш, эрчим хүч;
-Тээвэр логистик;
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.
| ЗГ: Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.