Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.
“Дэлхийн адууны өдөр"-ийг долоодугаар сарын 11-13-нд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулалтын ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
| ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ | ||
| Үзсэн: 225 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.