Шууд Chart

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2026-03-26 10:27:02

Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихсэх энэ үед гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын мэргэжилтнүүд зэрэг нийт 58 хүн, 4 автомашинтай ажиллаж байгаа аж. Улмаар гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулжээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.

Түүнчлэн, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум дөрөвдүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан нийт 70 хүн, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар  хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.


Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй