Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуууд болон стратегийн орд эзэмшигчдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга C.Бямбацогт “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах санал, шийдэл”, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн хуримтлал ба хөрөнгийн удирдлагын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Газрын хэвлийн баялгийнхаа үр өгөөжөөс монгол хүн бүр тэгш шударга хүртэх Үндсэн хуулийн заалтыг бодитой хэрэгжүүлэх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, удирдлага, менежментийг нь боловсронгуй болгох, оновчтой зарцуулах, стратегийн ордуудын хувь, эзэмшлийг тогтоох асуудлаар тодорхой санал, шийдэл гаргаснаа илтгэгчид танилцуулсан. Илтгэлүүдтэй холбогдуулан уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод, компаниуд болон судлаачдын төлөөлөл байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, иргэд олон нийтийн хяналттай болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим үнэт зүйлийг баримталж, сайн засаглалтайгаар хөгжүүлэх зорилго тавьж, энэ талаар иргэдийнхээ санал, бодлыг сонсохоор Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уул уурхай, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг бүх салбарын төр, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хараат бус судлаач, шинжээчдийг хамруулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

| Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө | ||
| Үзсэн: 205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.