Шууд Chart

Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна

2026-03-26 17:34:49

Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн.

Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан орон сууц нийтийн аж ахуйн салбарын төсвийг нэмэгдүүлж, гэмтлийг богино хугацаанд шуурхай арилгах ажлуудыг үе шаттай зохион байгуулж эхлээд байна.

Өнөөдөр ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн засварчид БЗД-ийн 8 дугаар хороо Хилчингийн долоодугаар байранд 24 метр шугамд гарсан гэмтлийг засаж байна.

ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр “Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээ их байдаг. Мөн ААН-ийн талбайгаар явсан шугам сүлжээ ч олон. Тиймээс аливаа засвар үйлчилгээг хийхдээ ААН-ээс зөвшөөрөл авах зэрэг асуудал гардаг. Бид өнөөдөр Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг засварлаж байна. Энэ гэмтлийг 3-4 цагийн хугацаанд гүйцэтгэж дуусна” гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025 оны 11 дүгээр сард ОСНАА-ын салбарын ажилчдын цалинг 3 саяд хүргэх шийдвэр гаргасан. Салбарын тарифын асуудлаас болж шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог. Хотоос сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 4-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм” гэлээ.


Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй