Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2026-03-27 06:57:20

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.  


2026 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор -4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 9-11 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна. 


2026 оны гуравдугаар сарын 28-наас 
2026 оны дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.   


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй