Мал эмнэлгийн салбар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн Мал эмнэлгийн ерөнхий газар болон харьяа байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2026 оныг “Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” болгон зарлалаа.
Дээрх зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөг гарган арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар болон харьяа байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.
Мөн удирдах ажилтны зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн оролцож аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга нарт Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг жигдрүүлэх, ажлын бүтээмж, чанар хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, салбарын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлж, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, таслан зогсоох, өвчингүй тайван байдалд шилжин экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

| “Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа | ||
| Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.