Шууд Chart

Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг болжээ

2026-03-29 11:00:26

МҮОХ болон Монголын Кёрлингийн Холбоо хамтран өвлийн спортын төрөл болох Кёрлингийн спортын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгт МҮОХ-ны гишүүд, Тамирчдын комиссын төлөөлөл, МҮОХ-ны ажлын алба өргөнөөр оролцсон бөгөөд оролцогчдод кёрлингийн спортын танилцуулга, үндсэн дүрэм, техник хөдөлгөөний талаар практик сургалт зохион байгууллаа. Мөн өдөрлөгийн хүрээнд нийт оролцогчдын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, өрсөлдөөнтэй уур амьсгал дунд өндөрлөлөө.

Кёрлингийн спорт нь Монгол Улсад 2022 оноос эхлэн идэвхтэй хөгжиж эхэлсэн бөгөөд Харбин 2025 Азийн өвлийн наадамд Монголын баг тамирчид анх удаа оролцсон.

Олон улсын хэмжээнд кёрлинг нь Нагано 1998 өвлийн Олимпоос эхлэн олимпын албан ёсны хөтөлбөрт багтсан бөгөөд стратеги, нарийн тооцоолол, багийн уялдаа холбоог шаарддаг онцлогтой спорт билээ.

Кёрлингийн спорт нь нас, биеийн онцлогоос үл хамааран хичээллэх боломжтой, стратеги, тактик сэтгэлгээг хөгжүүлдэг, багаар ажиллах чадварыг сайжруулдаг, гэмтэл бэртлийн эрсдэл харьцангуй бага, өвлийн спортын суурь бааз, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.


Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг болжээ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй