Монголын Үндэсний бөхийн холбооны долоодугаар тойргийн эхний хагаст Хатант интернэшнл ХХК-ийн "Хатант интернэшнл" баг – Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн "Эв монгол" багтай учраа тааран барилдсанаас Хатант интернэшнл баг 13:12-оор тав дахь ялалтаа авчээ.
Хатант интернэшнл багт, улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын начин Т.Дүгэрдорж /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /2/, нийт 13 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Эв Монгол багт улсын заан М.Лхагвагэрэл /5/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/, аймгийн арслан Я.Бумбаяр /2/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /3/ нийт 12 даваа авчээ.

Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, Эв Монгол багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажилласан байна. "М, Си, ЭС-Энержи" баг "Хубилай хаан" багтай учраа тааран барилдсанаас 14:11-ээр зургаа дахь ялалтаа авчээ.
М, Си, ЭС-Энержи багт улсын арслан Э.Батмагнай /5/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин Х.Цогтгэрэл /2/, аймгийн аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /0/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/ нийт 14 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Хубилай хаан багт улсын начин Б.Даваа-Очир /2/ улсын начин Х.Оргилболд /2/, улсын начин Б.Түвшинтөгс /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ аймгийн арслан М.Гантулга /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Лхагвадорж /1/ нийт 11 даваа авсан юм.
М, Си, ЭС-Энержи багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллажээ.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 03-нд 17:30 цагаас Алтан цомын долоодугаар тойргийн сүүлийн хагас барилдаанаар үргэлжилнэ. Тус өдөр АПУ, Скайтел баг – Од групп багтай, Хүлэгү баг – Хамаг Монгол багтай учраа тааран барилдана.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо
| “Алтан цом”-ын барилдаанд “Хатант интернэшнл” баг тав, М-Си-Эс-Энержи баг зургаа дахь ялалтаа авчээ | ||
| Үзсэн: 103 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.