Шууд Chart

“Шагайн уухай” уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдааны шилдгүүд тодорчээ

2026-03-30 13:56:37

 

Монголын Үндэсний шагайн харвааны холбооны нэрэмжит “Шагайн уухай” уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний мэргэжлийн дуучдын ангилалд Үндэсний урлагийн их театрын дуучин Б.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн бол Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Б.Мягмарсүрэн дэд байр, Улаанбаатар хотоос оролцсон Л.Эрдэнэболд гуравдугаар байр, Г.Ганцэцэг тусгай байр тус тус эзэллээ.

Харин өвлөн уламжлагчийн ангилалд Д.Алтаншагай (Улаанбаатар хот) тэргүүн байр, Ш.Жарантай (Баянхонгор аймаг) дэд байр, Ц.Эрдэнэбаяр (Дундговь аймаг) гуравдугаар байрт шалгарлаа.

Мөн Монголын уртын дууны холбооны нэрэмжит шагналыг Цагаан лавай чуулгын дуучин С.Төрболд, СУИС-ийн оюутан Ц.Анужин нар хүртсэн бол МҮШХХ-ны нэрэмжит шагналыг Хуур магнай чуулгын дуучин Б.Баасанжав болон Улаанбаатар хотоос оролцогч А.Хатанбаатар, Хуур магнай чуулгын нэрэмжит шагналыг Түмэн эх чуулгын дуучин Н.Цэрэннадмид нарт гардууллаа. Шилдэг морин хуурчаар СУИС-ийн багш Б.Цогтбаатар тодорсон аж.

Энэ жил уртын дуу дуулаачдын нийт 8 уралдаан зохион байгуулагдахаар төлөвлөсний эхнийх нь тус уралдаан болж байгаагаараа онцлог юм.

 

 

 

 


“Шагайн уухай” уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдааны шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй