Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны II улирлын бие даалтын 7 хоног үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн дагуу гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыгаа аврах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт, дадлагыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 5, 23, 33, Тусгал сургуулийн 3-12 дугаар ангийн нийт 380 гаруй сурагч гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдан, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын албаны музейгээр зочиллоо.

Сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга ухаан, бие даах чадварт суралцан, гал түймэр унтраах ангийн үйл ажиллагаа, аврагч, сөнөөгчийн ажил, мэргэжлийн онцлогтой танилцаж, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлэн, гал унтраагуур ашиглан гал түймрийг унтраах дадлагад хамрагдлаа.
| Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг олгож байна | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.