Өнөөдөр дүүргийн 7 дугаар хороо нутаг дэвсгэр хоёрдугаар сургуулийн ард талд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.
Арга хэмжээг нээж Засаг дарга М.Алтангэрэл “Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийн дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийнхээ хүрээнд хүүхэд, багачуудынхаа сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэхээр хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн үйл явдал.
7 дугаар хороонд улсын ганцхан 135-р цэцэрлэг байдаг. Энэ цэцэрлэг хамран сурах тойргийн дагуу 7, 8-р хорооны хүүхдүүдийг авдаг. Тийм учраас цэцэрлэг нэн шаардлагатай гэсэн иргэдийн саналын дагуу дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ цэцэрлэгийг барьж байгаа юм. 2024 онд энэ 2-р сургууль орчмоос нийтдээ 123 гарааш буулгаж, өнгөрсөн жилээс газар чөлөөлөлт хийсэн байршлууддаа оршин суугчдын саналын дагуу авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг үе шаттай хийж байгаа” гэдгийг тодотгов.
Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллах бөгөөд ирэх намар ашиглалтад оруулах төлөвлөлттэй юм.
| Сүхбаатар дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо | ||
| Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.