Шууд Chart

Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо

2026-03-30 16:22:16

Нийслэлийн харьяа үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.
 
Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг уялдуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах замаар Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркуудыг кластер хэлбэрээр хөгжүүлэхэд уг зөвлөгөөний гол зорилго оршиж буй.
 
Зөвлөгөөнд Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар, нийслэлийн Татварын газрын дарга Х.Оюунцэцэг, Монголын паркуудын нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл, үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагууд, тэдгээрийн нэгж үйлдвэрүүдийн төлөөллүүд оролцож үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, тодорхой үр дүнг танилцуулан зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг НИТХ, нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр харилцан санал нэгдсэн юм.
 
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжөөр уг арга хэмжээг жил бүр зохион байгуулж, үйл ажиллагаа, уялдаа холбоогоо өргөжүүлэн үр дүнг хэлэлцэж хэвших, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах бодит үр дүнд хүрнэ гэж дүгнэлээ.
 

Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй