влигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Политехник коллежийн багш, ажилтан, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төслийн нэгжийн ажилтнууд, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, эмч, ахлах сувилагч нийт 201 хүнд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр танхимын сургалт хийв.
Сургалтыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам хөтлөн явуулж, тухайн салбарын 2025 оны шударга байдлын үнэлгээний дүн, хуульд заасан 14 төрлийн хориглолт, хязгаарлалт, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн холбогдох хэсэг, авлигын шалтгаан, хор хөнөөл, төрийн байгууллагуудад гардаг нийтлэг зөрчил дутагдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар бодит кейс жишээн дээр тайлбарлан таниуллаа.
Сургалтад оролцогчдоос голчлон Авлигатай тэмцэх газарт ямар төрлийн гомдол, мэдээлэл хэрхэн гаргах, авлигын илрэх хэлбэрүүд, хандив, давхар ажил эрхлэхтэй холбоотой асуулт тавьж, харилцан ярилцав.
| АТГ: “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сургалтад 201 хүнийг хамруулав | ||
| Үзсэн: 101 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз

Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.