2026 оны гуравдугаар сарын 31-ний өглөөний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын төвшин нэмэгдэж байна.
Одоогийн байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Ховд, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Архангай, Хөвсгөлийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Төв аймаг болон Дорнодын баруун болон өмнөд хэгээр хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

| Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
| Үзсэн: 189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.