Шууд Chart

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-04-02 16:49:57

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж байгаа тухай танилцуулсан.  

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын даргатай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг АН-ын бүлгээс өргөн барьсан байгаа. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлэгт ярилцаж хэлэлцэх асуудал байна. Тиймээс АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэв.

Харин хуралдааныг даргалагч, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэгт ажлын нэг хоногийн завсарлага өглөө.


С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй