Элон Маск сансрын бага тойрог замд олон тооны хиймэл дагуул байршуулж, сансарт суурилсан дата төв байгуулах боломжийг судалж байгаагаа илэрхийлжээ.
Түүний үзэж буйгаар сансарт байрлах хиймэл дагуулуудыг ашиглан хиймэл оюуны тооцоолол, мэдээлэл боловсруулах, интернетийн үйлчилгээ зэргийг дэлхий даяар тасралтгүй ажиллуулах боломж бүрдэх аж. Мэдээллээр сансрын бага тойрог замд 1 сая хүртэл хиймэл дагуул байрлуулах боломжийг судалж байгаа талаар дурдсан байна.
Үүний зэрэгцээ Жефф Безосын сансрын компани болох Blue Origin мөн төстэй санаачилга гаргажээ. Тус компани “Project Sunrise” нэртэй төслийн хүрээнд 500-1800 км өндөрт, нар дагасан тойрог замд 51,600 хүртэл хиймэл дагуул байрлуулах санал гаргасан байна. Энэхүү төслийн талаар АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс-д өргөдөл хүргүүлжээ.
Blue Origin-ийн үзэж буйгаар хиймэл оюуны хөгжил хурдацтай нэмэгдэж байгаа тул ирээдүйд дэлхий дээрх дата төвүүдийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Харин сансарт байрлах дата төвүүд нь энэ хэрэгцээг нөхөх боломжтой гэж үзэж байна.
Ийнхүү сансарт дата төв байгуулах санаачилга гарч эхэлсэн нь технологийн салбарт шинэ өрсөлдөөн эхэлж байгааг харуулж байна.
| Сансарт дата төв байгуулах өрсөлдөөн эхэлжээ | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.