Шууд Chart

Охидын анхны сарын тэмдэг 15 нас хүртэл ирэхгүй бол эмчид хандаарай

2026-04-03 15:11:48

Охидын анхны сарын тэмдэг (менархе) ихэвчлэн 10-15 насанд (дунджаар 12-13 нас) эхэлдэг бөгөөд энэ нь бэлгийн бойжилтын чухал үе шат юм.

Эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй (21-45 хоног), 3-7 хоног үргэлжилж болно.

Сэтгэл санааны хямрал, хэвлийгээр өвдөх нь хэвийн үзэгдэл бөгөөд мөчлөгийг тэмдэглэж хэвших шаардлагатай. 

Шинж тэмдэг:

Сарын тэмдэг ирэхээс өмнө хөх томорч, өвдөх, ааш зан өөрчлөгдөх, хэвлий болон бэлхүүсээр өвдөх, ядрах шинжүүд илэрдэг.

Мөчлөгийн тогтворжилт: 

Эхний жилд мөчлөг жигд бус (21-45 хоног), 3-7 хоног үргэлжилж, 3-6 удаа ариун цэврийн хэрэглэл солих шаардлагатай болдог.

Хэзээ эмчид хандах вэ: 

15 нас хүртэл сарын тэмдэг ирэхгүй бол, эсвэл 9 наснаас өмнө эхэлсэн тохиолдолд охидын эмчид хандах шаардлагатай. 

Зөвлөмж:

  • Охиддоо сарын тэмдгийн талаар урьдчилан тайлбарлаж, анхны ирэхэд бэлдэх.
  • Сарын тэмдгийн мөчлөгийг календарь эсвэл гар утасны аппликейшн дээр тэмдэглэж хэвших.

Хувийн ариун цэврийг чанд сахих:

Өсвөр насны охидын эрүүл ахуй нь эрүүл мэндийн үндэс суурь бөгөөд өдөр бүр шүршүүрт орох, сүүн хүчлийн зөөлөн цэвэрлэгч хэрэглэх, даавуун дотуур хувцас өмсөх, сарын тэмдгийг зөв арчлах (4-5 цаг тутамд ариун цэврийн хэрэглэл солих ) юм. Халдвар авахгүйн тулд охидод "урдаас хойш" угаах аргыг заах нь чухал юм.                                                                   

ЭБЭ-ийн их эмч А.Гэрэлмаа


Охидын анхны сарын тэмдэг 15 нас хүртэл ирэхгүй бол эмчид хандаарай   
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй