Шууд Chart

"Oracle" компани олон мянган ажилтнаа цомхотгож эхэллээ

2026-04-03 15:35:18

АНУ-ын технологийн томоохон компани Oracle олон мянган ажилтнаа цомхотгож эхэлсэн байна. Мэдээллээр Oracle компани хиймэл оюун ухаан болон дата төвийн дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор зарим ажлын байр илүүдэл болж, цомхотгол эхэлсэн байна.

Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын Вашингтон муж-д 491 ажилтныг ажлаас чөлөөлөхөө Oracle албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн цомхотгол нь зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй, бусад бүс нутагт ч үргэлжлэх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Oracle компани сүүлийн үед хиймэл оюун ухаан, үүлэн технологи, өндөр хүчин чадлын дата төвийн чиглэлд хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Үүний улмаас уламжлалт IT болон инженерийн зарим чиглэлийн ажлын байр буурах хандлага ажиглагдаж байна.

Ийнхүү Oracle компанийн бүтцийн өөрчлөлт нь технологийн компаниуд хиймэл оюун ухаан болон дата төвийн чиглэлд төвлөрөх хандлага дэлхий даяар эрчимжиж байгааг харуулж байна.


"Oracle" компани олон мянган ажилтнаа цомхотгож эхэллээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй