Шууд Chart

“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа

2026-04-04 08:53:43

Тусгаар тогтнол - 3333 хөтөлбөрийг 10 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн ерөнхий боловсролын сурагчид нэгэн цагт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа.

Тодруулбал, Сүхбаатарын талбайд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуулийн 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншсан юм.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэг нь нийт 19 бадаг, 112 мөр бүхий 645 үгтэй бөгөөд энэ нь хүүхэд, багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зорилготой. Мөн өвөг дээдэс, эх орныхоо түүх, өв соёлыг хүндэтгэн дээдлэх, танин мэдэж, судлах хүсэл тэмүүллийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй