“Циркийн 7 хоног” арга хэмжээ илүү өргөн хүрээнд, илүү сонирхолтой хэлбэрээр зохион байгуулна. Монголын циркчид, циркийн хамтлаг, продакшнууд нэгдэн Сүхбаатарын талбай дээр долоо хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна. Тоглолтууд дөрөвдүгээр сарын 22-ноос эхэлж, өдөр бүр гурван удаа тоглоно.
“Циркийн 7 хоног” арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний циркийн урлагийг олон нийтэд ойртуулах, хүүхэд залуучуудад сурталчлах зорилготой аж.
Үзэгчид акробат, уран нугаралт, илбэ, алиалагчийн үзүүлбэр зэрэг циркийн олон төрлийн гайхамшигт үзүүлбэрийг нэг дороос үнэ төлбөргүй үзэх боломжтой.
| Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.