Нийгмийн даатгалын байгууллагаас 2026 оны санхүүгийн жилд нийгмийн даатгалын санд нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж болон бусад холбогдох зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар орлогын төлөвлөгөө 108.3 хувийн гүйцэтгэлтэй биелж, төлөвлөсөн хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний тасралтгүй байдлыг баталгаажуулахад чухал үр дүн болж байна.
Уг амжилтад нийгмийн даатгалын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн, хугацаанд нь төлж, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг ханган ажиллаж буй ажил олгогчид, даатгуулагч иргэдийн идэвхтэй оролцоо, хариуцлагатай байдал чухал нөлөө үзүүлжээ.

| Нэгдүгээр улирлын орлогын төлөвлөгөө 108.3 хувьтай биелжээ | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.