Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад түймрээс аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүлийн бүлгийг энэ сарын 7-ны өдрөөс томилон ажиллуулж эхэллээ.

Хөдөлгөөнт эргүүлээр Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 бүлэг Дорнод аймгийн Матад, Халхгол, Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад томилгоожин, үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг хугацаандаа хариуцсан тухайн сум, байршилд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гал түймэр гарсан үед түймрийг шуурхай, богино хугацаанд унтраах, мэргэжлийн ангийн ажилтнуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, сургаж дадлагажуулах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Дорнод, Сүхбаатар аймагт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.