“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал,
- 13:30 - 14:50 La Bombé (Dj set)
- 15:00 - 15:30 Crazy Sad Asians
- 15:40 - 16:10 Newborn
- 16:20 - 16:50 Starru
- 17:00 - 17:40 The Lemons
- 17:50 - 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм.

Ташрамд, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцох аж.



| “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.