Шууд Chart

ИРАН: Гал зогсоох хэлэлцээр зөрчвөл мөргөлдөөн дахин үүснэ

2026-04-10 11:32:51

Ираны Исламын парламентын дарга Мохаммед Багер Калибаф дөрөвдүгээр сарын 9-ний орой бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргаж, АНУ гал зогсоох хэлэлцээрийг зөрчихөө зогсоосон тохиолдолд л Иран хэлэлцээрийг авч үзнэ гэж мэдэгдлээ.

Тэрбээр, эс бөгөөс мөргөлдөөн дахин үүсэх боломжтой бөгөөд Ираны ард түмэн болон зэвсэгт хүчин ийм нөхцөл байдалд бэлэн байгаа гэж онцолжээ. Калибаф мэдэгдэлдээ Иран дайнд “маргаангүй ялалт” байгуулж, бүс нутаг болон дэлхийн дэг журам дахь байр сууриа бэхжүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч энэ нь зөвхөн эхний алхам бөгөөд цаашид цэргийн болон дипломат тэмцлийг хослуулан үргэлжлүүлэх болно гэжээ.

Түүний хэлснээр, Иран цэргийн болон дипломат арга хэрэгслийг салгаж ойлгох боломжгүй бөгөөд хоёр чиглэлийн зэрэгцээ ажиллагаагаар эцсийн зорилгод хүрнэ гэж үзэж байгаа аж.

Мөн Ираны тал АНУ-д бүрэн итгэхгүй байгаа бөгөөд Дональд Трампын ультиматумын дарамт дор хэлэлцээр хийхээс татгалзаж байсан гэдгийг дурдсан байна. Калибаф цааш нь, Трамп дотоодын санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор Ирантай хэлэлцээр хийх талаар мэдэгдэл хийж, ультиматумын хугацааг гурван удаа сунгасан гэж мэдэгдсэн байна.

Ираны парламентын даргын энэхүү мэдэгдэл нь бүс нутгийн хурцадмал байдал бүрэн намжаагүй, нөхцөл байдал эмзэг хэвээр байгааг харуулж байна.

 

ИРАН: Гал зогсоох хэлэлцээр зөрчвөл мөргөлдөөн дахин үүснэ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 9 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй