“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон.
Тэд энэ удаагийн Азийн АШТ-ийг нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт таван меадльтайгаар өндөрлүүлэв.
Мөн манай 2 тамирчин 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол манайх 3-рт эрэмлэгдэв. Харин Монгол Улсын хойно Кыргызстан, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд бичигдсэн.
Манай тамирчдаас 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль,
57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль,
55 кг-д О.Ариунзаяа,
62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд,
68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.
Үүний сацуу 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-ын жинд Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарсан гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.

| Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа | ||
| Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.