Шууд Chart

"U17 өсвөр үеийн УАШТ" Дархан хотод зохион байгуулагдаж байна

2026-04-13 17:17:03

Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2026 оны "U17 өсвөр үеийн сагсанбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 3 дахь жилдээ Дархан хотод зохион байгуулж байна.

Тэмцээнд эмэгтэй 17, эрэгтэй 45 нийт 62 багийн 800 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тоглолтууд  дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 22-ныг хүртэл Дархан Юнайтед Арена, Биеийн тамир спортын газрын заалуудаар явагдана.


"U17 өсвөр үеийн УАШТ" Дархан хотод зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй