Хүүхэд залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох зорилготой жил бүр зохион байгуулдаг дүүргийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2026” тэмцээн өнөөдөр Дотоодын цэргийн 805-р анги дээр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын 11сургуулийн баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Цэрэгжилтийн спортын гранат шидэх, жагсаалч тасаг, гардан тулаан, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн болон хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн норматив, тасгийн захирагчийн тэмцээн, гэрийн даалгавар, буухиа гэсэн есөн төрлийн үзүүлэлтээр шилдэг тасгаа тодруулсан.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Монгол 3 дугаар сургуулийн "Алтан Од", II байрт 6 дугаар сургуулийн "Цэгц", III байрт 4 дүгээр сургуулийн "Хар ирвэс" тасаг тус тус орсон. Харин Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн "Алтан ирээдүй" багийн ахлагч А.Гэгээнсанаа шилдэг тасгийн захирагчийн тусгай шагналыг хүртэв.
| "Дөл-2026" тэмцээний шилдгээр монгол 3 дугаар сургуулийн Алтан-од тасаг тодорчээ | ||
| Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.