Сенегалийн нийслэл Дакар хотноо 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд “Africa welcomes, Dakar celebrates” уриан доор зохион байгуулагдах Залуучуудын Олимпын наадам 200 хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Тус наадам 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2,700 гаруй залуу тамирчдыг нэгтгэж, Сенегал улсын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулагдана.
Мөн энэхүү наадам нь Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй Олимп гэдгээрээ онцлог юм.
Тус наадамд Монгол улсаас 10 тамирчин оролцох эрхээ аваад байна. Үүнд:
- Сагсан бөмбөг (эрэгтэй баг 4 тамирчин)
- Усан спорт (эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин)
- Жүдо ( 1 тамирчин)
- Дугуйн спорт ( 1 тамирчин)
- -Элсний бөх (1 тамирчин)
| “Дакар 2026” залуучуудын олимпын наадамд манай 10 тамирчин оролцох эрхээ авчээ | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.