Шууд Chart

Жүдо бөхийн Азийн АШТ-Д Монголын 18 бөх барилдана

2026-04-16 10:03:35

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын баг тамирчдын анхны алтан медалийг олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлийн тэмцээнээс Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ.


Жүдо бөхийн Азийн АШТ-Д Монголын 18 бөх барилдана  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй