Шууд Chart

Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй өдөрлөг болно

2026-04-16 11:56:03

Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болно. Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар үзлэг хийж, зөвлөгөө өгөх бөгөөд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулна.
 
Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт явагдана.
 
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны зохистой хослолыг сурталчлах замаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ энэ юм.

Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй өдөрлөг болно  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй