АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) Шарлотт Хорнетс багийн тоглогч ЛаМело Боллын үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж, тоглолтын үеэр талбайгаас хөөгдөх ёстой байсан гэж мэдэгджээ.
Тэрбээр Майами Хит багийн төвийн тоглогч Бам Адебайогийн хөлийг татаж унагаасан үйлдэл гаргасан бөгөөд үүний улмаас Бам Адебайо нурууны гэмтэл авч, тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон аж.
NBA уг үйлдлийг “шаардлагагүй, болгоомжгүй харьцсан” гэж дүгнэж, хэрэв тухайн үед шүүгчид шийтгэл оногдуулсан бол шууд хасагдах хэмжээний буюу флагрант-2 алдаа байсан гэж үзжээ.
Хэдийгээр тоглолтын явцад энэ алдааг шүүгчид анзаараагүй ч дараа нь холбооноос шийтгэл ногдуулж, Боллыг нийт 60 мянган ам.доллароор торгожээ.
Уг тоглолт плэй-ин шатанд явагдсан бөгөөд Шарлотт Хорнетс нэмэлт цагт 127-126 харьцаагаар ялалт байгуулжээ. Харин багийн гол тоглогчоо алдсан Майами Хит улирлаа өндөрлүүлэхэд хүрсэн бөгөөд Майами багийн дасгалжуулагч Эрик Споэлстра уг үйлдлийг “аюултай” хэмээн шүүмжилж, тоглогчийг талбайгаас хасах ёстой байсан гэж мэдэгдсэн бол Болл тоглолтын дараа уучлал хүссэн байна.
| NBA: ЛаМело Боллын үйлдэл ноцтой зөрчилд тооцогдож, талбайгаас хөөгдөх ёстой байжээ | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.