Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль баригдаж буй. 6753.0 ам метр талбай бүхий 69.4 м х 40.6 м хэмжээтэй гурван давхар тус барилга нь долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, цутгамал төмөр бетон хийцлэлтэй.
Өнөөдрийн байдлаар барилгын краказ угсралт, гадна, дотор өрлөг, цонх угсралт болон метал фасад дулаалгын ажил бүрэн дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.
Түүнчлэн гадна орчны тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай болон ногоон байгууламж зэргийг цогцоор нь төлөвлөсөн юм. Барилгын ажлыг Хөшиг-Уул ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.



| 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна | ||
| Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.