Шууд Chart

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ

2026-04-17 09:33:45

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна.

Тодруулбал, 2022-2025 оны хооронд бүртгэгдсэн осол, гэмтлийн тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2792 хүн гэмтэж, бэртжээ.

Мөн 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 73 хувь буюу 35 нь эрэгтэй, 27 хувь буюу 13 нь эмэгтэй байна.

Осол, гэмтэлд өртсөн нөхцөлийг авч үзвэл мопедтой зорчиж байх үед 51.8 хувь нь онхолдож, 37 хувь нь суудлын автомашинд мөргүүлсэн бол скүүтер, суррон, цахилгаан дугуйтай зорчиж байсан иргэдийн дийлэнх нь мөн онхолдсоны улмаас гэмтжээ. Харин явган зорчигчид мопед болон сурронд мөргүүлэх тохиолдол бүртгэгдсэн байна.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх буюу 87.5 хувь нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Зөвхөн 12.5 хувь нь хамгаалах малгай өмссөн байсан байна. Мөн 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртсөн байна.

Гэмтлийн төрлийг авч үзвэл нийт тохиолдлын 27 хувь нь толгойн гэмтэл, 25 хувь нь өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь нь шагай, тавхайн гэмтэл, 8.3 хувь нь бугуй, гар сарвуу болон тохой, шууны гэмтэл, 6.3 хувь нь хэвлий, мөр, бугалганы гэмтэл, 2 хувь нь түнх, дунд чөмөгний хугарал эзэлж байна.

Мэргэжилтнүүд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэл ашиглахдаа хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.


Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй