Шууд Chart

Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна

2026-04-17 12:48:13

‌2026 оны тариалалтад 50.0 мянган тонн улаанбуудайн үр хэрэгцээтэй байгаа бөгөөд тариалан бүхий ААН-үүд 28 мянган тонн, ”Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 11.2 мянган тонн нийт 39.2 мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлсэн.

‌Дээрх үрийг тариалан эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгож байна.

2026 оны хаврын тариалалтад дутагдах 12.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлох шийдвэрийг гаргаж 22 аж ахуйн нэгжид зөвшөөрлийг нь олгосон. Үүнээс өнөөдрийн байдлаар 7 мянган тонн үрийн буудай импортоор орж ирээд байна. Ингэснээр нийт 46 тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байна.

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй